УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган эхэллээ.
Чуулганыг нээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, амласан амлалтаа биелүүлэх цаг хугацаа эхэллээ.
Хувь хүний хэрүүл маргаан биш бодлогын мэтгэлцээн өрнөж, улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцээр өрнөдөг байх учиртай.
Парламент бол ард түмний хураангүй, төр засаг түмэн олноо холбох гүүр гэдгийг мартаж болохгүй.
Төрийн түшээ гэх алдрыг нэр хүндтэй авч явахыг уриалж байна.
Эдийн засгийн өсөлтийг бататгаж, монгол хүн бүрд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол хүн хэзээ ч эд баялгаа бусдад алдах ёсгүй. Төрд зүтгэж буй хүмүүс төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой. Та бүхэн ёс зүйн дээд манлайллыг үзүүлж байх ёстой. Өргөсөн тангаргаасаа буцвал, ёс зүйн алдаа гаргавал энэ танхимд суух учиргүй, нэн даруй өөрийн хүсэлтээр өгөх хэрэгтэй.