Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 29-ний 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон, цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг “Хэрхлүүр нуур” гэдэг газар зургаадугаар сарын 28-ны 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад, аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага мөн өдрийн 22:30 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн аж.