Улаанбаатар хотын хэмжээнд 1,253 км хатуу хучилттай авто зам байдгаас 16 хувь нь борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэнд нь борооны ус зайлуулах шугам сүлжээ огт байхгүй гэсэн үг юм.
Тэгвэл энэ жил 12 томоохон байршилд ус зайлуулах шугам, сүлжээ төлөвлөснөөс зургааг нь бүрэн хийж дуусжээ.
Тодруулбал, Цэнгэлдэх хүрээлэн орчим, Дарь-Эх орчмын нэгдүгээр буудал, Чингэлтэй дүүргийн 24, 19 дүгээр хорооны хэсгийн ус зайлуулах шугам сүлжээг хийж гүйцэтгэжээ.
“Улаанбаатар хотын инженерийн мастер төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу 2040 он хүртэлх төлөвлөгөөний дагуу үе шаттай шугам сүлжээг хийж, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байна” гэж Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээллээ.