Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна.
Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина. Зургаадугаар сарын 28-н бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай байна.