Эхлээд Парис, дараа нь Мадридад цахилгаан скүүтэрийг хэрэглээнээс гаргав

Францын нийслэл Парис цахилгаан скүүтэрийг хэрэглээнээс гаргасан Европын анхны хот болсон. 2023 оны сүүлээр тус хотын удирдлага уг шийдвэрийг гаргажээ. Хоёр гол шалттгаанаар цахилгаан скүүтэрийг хэрэглээнээс гаргасан байна. Нэгдүгээрт, явган зорчигчдын аюулгүй байдалд хүндрэл учруулж байна, хоёрдугаарт, явган зам дээр олноороо “овоорч” хотыг эмх замбараагүй болгож байгаа учир дээрх шийдвэрт хүрсэн байна. Партис хотын дарга иргэдээс  санал асуулга авахад нийт иргэдийн 90 хувь нь цахилгаан скүүтэр хориглохыг дэмжжээ.

Парист 2018 оноос скүүтэр хэрэглээнд нэвтэрчээ.  Нийтдээ 15 орчим скүүтэр хэрэглэгдэж байсан ч 2023 оны сүүлээс ор мөргүй алга болсон байна.

2000 оноос хойш   “Парис аюултай ширэнгэн ой болж байна” гэх гомдол нэмэгдсэн учир скүүтэрийн хурдны хязгаарлалтад хяналт тавьж эхэлсэн ч төдийлөн үр дүнтэй болоогүй ажээ.

Скүүтэрийг хориглочихоор хэрэглэгчид яах вэ?гэсэн асуулт тавигдсан ч  Парисын нийтийн тээврийн болон дугуйн замын сүлжээ хангалттай гэсэн дүгнэлт гарсан байна.

Тэгвэл Испанийн нийслэл Мадридад ирэх сараас эхлэн  цахилгаан скүүтэр ашиглахыг хориглох шийдвэр гарчээ. Явган зорчигчдыг гэмтээх явдал нэмэгдсэн учир Мадрид хотын захиргаа уг шийдвэрийг гаргасан байна. “Бидний нэн тэргүүний зорилт бол Мадридын иргэдийн   аюулгүй байдал юм. Бид хотын гудамжинд скүүтэр борлуулах компаниудын зөвшөөрлийг цуцалж байна” гэж хотын захирагч Хосе Луис Мартинес мэдэгджээ.

Мөн Австралийн  Мельбурн  хот хотын төв хэсэгтээ цахилгаан скүүтэрийг хориглосон байна.

Эх сурвалж: Bloomberg, Theguardian

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn