Олон нийтийн газарт хог хаяж, биеэ зүй бус авч явсан 603 иргэнийг 6 саяар торгожээ

“Цэвэрч иргэн-Цэмцгэр хот” тусгай арга хэмжээг зургаадугаар сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Тодруулбал

  • Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлгийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах”
  • Мөн хуулийн долдугаар бүлэг “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-д тус тус заасан зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариуцлага ногдуулах, гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн ахуйн болон аюултай хог хаягдал, бусад төрлийн бохирдлоос сэргийлэх чиглэлээр дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил гаргасан 603 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 6,030,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ төрлийн зөрчлийг иргэд ихээр үйлддэг бөгөөд үүнийг дагаж гудамж талбай, олон нийтийн газар орчны бохирдол үүсэж, элдэв төрлийн халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байгаа.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцсан нутаг дэвсгэрт орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцохыг уриаллаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn