С.Зоригоос ардчилсан хувьсгалын удирдагчийн авторыг салгах гээд үнэнд гүйцэгдсэн тухай

 Сонгууль бүрээр С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргээр шоудлаа хэмээн АН-ынхан ярих. Улстөрийн ноцтой хэргийг сонгуулиар харин ч ярих ёстой.Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зөвхөн сонгуулиар ярьсан юм биш. МАНАН бүлэглэлтэй тэмцсэн цагаасаа уг хэрэгт анхаарал хандуулж, гурван жилийн өмнө хилс хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Ингээд үндсэндээ гурван жилийн турш ардчиллын анхдагч, УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн онц ноцтой хэргийг далайцтай шалгуулж байна.

Маш олон мэдээлэл ил болсны эцэст, улстөрийн үйл явдлуудад дүгнэлт хийгээд үзэхээр яах аргагүй ардчиллын анхдагч С.Зоригийг “хэн ч биш болгосон” 26 жил өнгөрчээ.

Бодоод үз дээ. С.Зориг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан гэж бараг ярьж байсангүй. Зүгээр л “Зориг агсан” гэдэг байсан. Тэр “агсан” гэх үгэнд түүний ардчилалд оруулсан үйл хэрэг, түмнээ төлөөлсөн гишүүн, төрийн сайд байсан бүгд нуугдаж, бараг мартагдахаа шахсан байжээ. Зорилготойгоор тэгэж зорилтот тархи угаасан. Хэн гэдгийг нь хүмүүс мэдэж байгаа. “Ардчилсан хувьсгалын удирдагч” гэх алдарыг нь хүртэл Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлд болон өөртөө нялзаасан.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын Баатар цол олгосон нь ч  ардчилсан хувьсгалын гавьяаг С.Зоригоос салгах гэсэн нэг л зорилтот ажил байжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая сонгуулийн өмнөх ярилцлагадаа “…С.Зориг байхгүй. Зоригийн хөшөө л байгаа. С.Зориг бол Ардчилсан хувьсгалын удирдагч биш. Тухайн үед хааяа архи уудаг байсан энгийн л нэг хүн. Зоригийг хөнөөсөн асуудал бол ахуйн, дээрмийн, золгүй хэрэг байсан. Улс төртэй огт холбоогүй. С.Зориг Ерөнхий сайд болох гэж байгаагүй гэж ярьж чадаж байгаа. Ийм хүмүүс “Системийн авлига гэж байхгүй. Хүн битгий ярь гэдэг”  хэмээн ярьсан.

Тэд мөн “Өнгөрснөө мартья, ирээдүйгээ л ярья, Чимгээ, Содномдаржаа нарыг ялласан чигээр үлдээгээд хүний эрх ярья” гэдэг тухай ярьсан.

Өнгөрснөө мартья гэдэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мартья л гэсэн үг. Угаасаа ч мартах гэж захиалагчгүй атлаа гүйцэтгэгчээр хоёр хүнийг яллаад, дараа нь үнэнд гүйцэгдсэн.

“Цаг хугацаа бүхнийг шүүнэ” гэж монголчууд уужимхан ярьдаг нь үнэн ажээ.

Цаг хугацааны шүүлтийн эцэст тодорч буй гурван үнэний тухай товч өгүүлье.

  • Нэгдүгээрт, С.Зориг бол Монголын ардчиллын голлох лидер мөн
  • Хоёрдугаарт,түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Ц.Элбэгдорж илрүүлэхийг хүсдэггүйг бид мэдэж авлаа.
  • Гуравдугаарт, Хөшөөг нь нүүлгэж, С.Зоригийг мартуулах сүүлчийн оролдлого хийлээ.

С.ЗОРИГ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ГОЛЛОХ ЛИДЕР МӨН

Саяхныг хүртэл Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, дандаа ардчилал ярьдаг, дэлхийн лидер болохыг хичээдэг Ц.Элбэгдоржийг үнэхээр ардчилагч гэж нийтээрээ шахам итгэж байсан. Гэвч тэрээр хууль, шүүх, улстөрийн намуудыг сүлжсэн хонгил үүсгэж,Монголын өнгөтэй, өөдтэйг завшин шимэгчилж, эд эс бүхэнд шингэсэн системийн авлига угсарсныг өнөөдөр мэдэж авсан. Монголчууд нийтээрээ яагаад ядуу амьдарч байгаа вэ,утаа, түгжрэлд хахсан хотод тал нь чихэлдээд, хөдөөгөө яагаад хөгжүүлээгүй вэ? С.Зориг агсны амьд ахуйдаа хэлж байсанчлан эрх мэдэлтнүүд эрэмбэ дараагаа мартаж, зөвхөн хувийн болон бүлэглэлийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, авлигын систем угсарсных.

С.Зориг амьд байхдаа нэг л буруу явж эхэлснийг мэдэрч, хэлж байсан. Явах замд нь саад болох гээд байсан учир Ц.Элбэгдорж нар түүнийг ардчилсан хөдөлгөөний эхэн үеэс л шахаж, хавчиж байж.

С.Зориг шахалтад орж  МоАХ-ны Ерөнхий зохицуулагчийн албаа  өгсөн. 1990 онд Ардын Их хурлаас  УБХ-ын дэд дарга бөгөөд БНМАУ-ын дэд Ерөнхийлөгчид ардчилсан хүчнийхэн түүний нэрийг дэвшүүлсэн ч дэмжээгүй. Арга буюу  С.Зориг тусдаа нам байгуулж,  тэднээс зай барьж үзсэн ч 1996 оны сонгуулийн өмнө “ардчиллынхны ялалтын төлөө” гээд нэгдэж сонгуульд орсон билээ.

Гэвч дахиад л хавчлага, дарамт шахалтад өртөх болсон. Түүнийг “Шар Зориг үхээсэй” гэж шууд хараадаг хүмүүс ч гарч ирсэн. Ордны цонхоор согтуу  шээсэн гэдэг цуу яриаг тарааж, шар сонинд хүртэл бичүүлж байлаа.  Тухайн үед улстөрд идэвхтэй явдаг байсан Хандсүрэн гэж эмэгтэй С.Зоригийг ордны цонхоор “морь харсан” гэж гүтгэж байсныг тухайн үеийн сонин хэвлэлүүд мэдээлж байлаа. Хандсүрэн нь өнөөдөр “Элийрэгч” Ц.Уянгын сонгуулийн менежер хийж байгаа Д.Монголхүүгийн ээж шүү дээ.

Манлайлал, тэргүүллийн хувьд намдаа ч, эвсэлд ч, цаашлаад нийгэмд ч С.Зориг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржоос хамаагүй урд байсан.

1998 он гэдэг ардчилал бэхжиж эхлэх гэж байсан үе. Монголчууд өнөөдрийнх шиг хөл, толгойгоо алдчихаагүй, ядуу ч гэсэн ардчилсан нийгмээ сайхан байгуулчих юмсан л гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж байсан цаг үе. Тэр үед хоёр нүүртнүүд биш, С.Зориг шиг эрэмбээ мэддэг хүмүүс олны дэмжлэгийг авч, тэр хэрээр нэр хүндтэй байсан. С.Зоригийн нэр хүнд өссөөр, үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржийн оронд Ерөнхий сайдад яригдсан. Тэгээд Ерөнхий сайдад нэрийг нь  дэвшүүлэхийн урд орой эмгэнэлтэйгээр амийг нь бүрэлгэсэн.

Тухайн үеийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч дэмжсэнээр Ерөнхий сайдын асуудал УИХ-аар хэлэлцэгддэг байсан. Ардчилсан холбоо эвслээс Да. Ганболдыг долоон удаа нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан. Нэг хүнийг ийм олон удаа буцааж, үнэндээ бол С.Зоригоос өөр сонголт үлдээгүй байх үед түүний амийг бүрэлгэсэн.

Үнэндээ бол С.Зориг Ерөнхий сайд болох нь хэнд ч ашиггүй байв. Ц.Элбэгдоржийн ч, Э.Бат-Үүлийн ч , Р.Гончигдоржийн ч цаашдын карьерт С.Зориг саад л болно уу гэхээс дэм болохгүй. Учир нь тэдний зарчим, эрх ашгийн эрэмбэ газар, тэнгэр шиг байв.  С.Зоригийг тэр үед  Монголын ардчиллын удирдагч гэдгийг дотоодод ч, гадаадад ч хүлээн зөвшөөрсөн байсан. Үүнийг баллуурдах гэж 26 жил оролдоод үнэнд гүйцэгдэж, Ц.Элбэгдорж ч, Э.Бат-Үүл ч, Да.Ганболд ч ямар их бачуурч байгааг өнөөдөр хүмүүс харж байна.

Харин талийгаачийн фракцынх нь найзууд, гэр бүлийнхэн, ах дүү нь бүх зүйл гольдрилдоо орох нь хэмээн уужим амьсгаа авч байгааг төрсөн дүү С.Оюуных нь ярилцлагаас харж болохоор.

С.ЗОРИГИЙГ МАРТУУЛАХ СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО БУЮУ ХӨШӨӨГ НЬ НҮҮЛГЭХИЙГ САНААРХАВ 

Шинэ дэвшилт холбооны нэрээр С.Зоригийн хөшөө байдаг байрыг буулгаж, шинэ байшин барих болсон тул хөшөөг нүүлгэж авна уу хэмээн “Зориг сан”-д хандаж хэсэг шуугиан дэгдээсэн.  Үүнийг  С.Зоригийн хөшөөг ч устгаж, бүр мартуулах л гэсэн санаа гэж олон хүн хүлээж авсан.  Энд мөн л Ц.Элбэгдоржийн хамсаатнууд ил гарсан. С.Зоригийг амьд ахуйд Ерөнхий сайдад нэр дэвшээд Н.Багабанди Ерөнхийлөгчид хүлээн зөвшөөрөгдөөгүй Да.Ганболд эзэн нь юмаа мэддэг юм гээд уг байрыг буулгаж, хөшөөг нь зайлуулна гэнэ. Да.Ганболд С.Зоригоос хойш дандаа Ц.Элбэгдоржийн далбаан дор явж ирсэн. Нэг үгээр, Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар эрх ашгаараа үүрд холбогдсон хүмүүс.  Оюутолгойн Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авах хэрэгт Да.Ганболд бас л оролцсон.

 

 

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn