“Харанга”-ын Лхагваа: Гороолж яваа улс дунд хөмсөгөө зангидсан нэг ч хүн алга

“Харанга” хамтлагийн дуучин Лхагваа эргэл мөргөлийн өлгий, Гималайн уулсын дунд орших Кайлаш уулыг гороолж яваа ажээ.

Кайлаш уул нь  Төвдийн алс баруун хязгаарт 6638 метрийн өндөрт сүндэрлэх бөгөөд уг ууланд авирдаггүй, зөвхөн гороолдог ажээ. Аялагчид, жуулчид,  буддын шашны мөргөлчид, бясалгалчид Кайлаш уулын гороолдог байна.

“Харанга”-ын Лхагваагийн хувьд эрих барьсан байгаагаас харвал тэрээр бяслалгаж гороолж байгаа бололтой. Түүний ярьснаар тэнд хөмсөгөө зангидсан нэг ч хүн байхгүй, бүгд инээмсэглэн явах ажээ.

Буддын шашинтнууд гороог хийхдээ   бие, хэл, сэтгэлээр хийдэг номтой. Уулс, шүтээнийг тойрч алхах нь  биеэр хийж буй гороо юм. Гороо хийх үедээ маань, тарни тоолох, мэгзэм болон судраас унших зэрэг нь хэлээр хийж буй гороо. Харин сүсэг бишрэлтэйгээр ялангуяа бодь сэтгэл үүсгэн гороолох нь сэтгэлээр хийж буй гороо. Эдгээрээс хамгийн чухал анхаарах нь гороо хийх үеийн сэтгэл юм. Гороо хийх үед өөр юм бодож, чалчиж өнгөрөөвөл төдийлөн их буян хурааж чадахгүй гэж номлодог билээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn