Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 09- ны өдөр МБШ Төв- Гандантэгчэнлин хийдэд ёслол төгөлдөр мориллоо.
Хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бусад лам хуврагуудын хамтаар Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийг гэр бүлийнх нь хамт угтан авлаа.
Мөн Монгол Улсын Соёлын Яамны сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүс байлцав.
Эрхэмсэг зочид төлөөлөгчид төр түмний шүтээн Мэгжид Жанрайсаг Бурханд хүндэтгэл үзүүлж шүтээнд хадаг зул өргөлөө.
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны энэхүү Монголд дахь анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж байгаагаараа онцлог юм.