Зам Тээврийн Хөгжлийн Яамны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”- ний зураг төслийн ажил дуусаж байгаа талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлжээ.
Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 У/М байх бөгөөд Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.
Энэхүү гүүр нь хоёр урсгал, 4-6 эгнээ, хоёр талдаа явган замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна. Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно. Нийт 74 сая ам долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.
Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм.