Хар тамхи оруулж ирж, борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй хүнийг баривчилжээ.
Өнгөрсөн шөнө буюу зургаадугаар сарын 5-6-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гаднын улс орнуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис оруулж ирж, худалдан борлуулдаг гурван бүлгийн 20 орчим этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
Тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байжээ. Албан бус мэдээллээр, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун, Wolfizm, Epoch болон Өвөрмонголын дуучин Хомбоо нарыг өчигдөр баривчлаад байгаа аж.
Зарим этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.