Уулзалтын үеэр агаарын тээврийн 73 компанийн тэргүүн “Аюулгүй байдлын манлайллын тухай Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм”-д гарын үсэг зурсан байна. Дүрэм нь аюулгүй байдлын үндсэн найман зарчим баримталж авиа компаниудын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм.
Олон улсын агаарын тээврийн холбоо нь түлшний нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах талаар бүртгэл, тайлан гаргаж тогтвортой нислэгийн эко түлшний хэрэглээг нэмэгдүүлэх жагсаалт гаргаж буйгаа зарлав. Жагсаалтыг 2025 оны эхний улиралд гаргах төлөвтэй байна. Тогтвортой агаарын тээврийн түлш нь 2050 он гэхэд агаарын тээврийн нүүрстөрөгч ялгаруулалтыг тэг болгох зорилтын төлөө ялгаруулалтыг бууруулахад 65 орчмын хувь нэмэр оруулах боломжтой гэнэ.