Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.
Хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв.
“Энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд албан үүрэг гүйцэтгэж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Зам, тээврийн гэмт хэрэг дээр нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс мөрдлөг явуулж байна. Дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалттай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын албанаас дотоод албаны шалгалтыг явуулж байна.
Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагч нарыг ажиллуулдаг. Түүнд л явсан. Ангийн дарга хувийн ажилдаа цэргийг ажилуулаагүй. Илт худал мэдээлэл. Ямар шугамаар юунд явж байсан гэдгийг шалгаж байна” гэлээ.