Өчигдөр/2024.05.29/ хүүхдийн паркийн Галзуу хулгана тоглоом дээр суусан 19 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Шалгалтын явцад тухайн иргэн бууж ирэхдээ ухаангүй бууж ирэн, нас барсан байсан. Галзуу хулгана тоглоом дээр суугаад, бууж ирэхдээ ухаан алдаад, эмнэлгийн байгууллагаас үзлэг хийхэд нас барсан байна. Ямар шалтгааны улмаас нас барсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээг гүйцэтгэж байна” гэлээ.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд тавдугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осол бүртгэгджээ. Ззамын зорчих хэсэгт зорчиж явсан том оврын автомашин суудлын автомашины араас мөргөж, суудлын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хоёр хүүхэд амиа алджээ.
Том оврын автомашины жолооч архидан согтуурсан, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг багажаар шалгасан. Мөрдөн шалгалт явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.