Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эхний дөрвөн сарын байдлаар Цагдаагийн байгууллага 994,962 зөрчил шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн байна.
Нийт гомдол, мэдээллийн 36.4 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг дангаараа эзэлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 1245 иргэн 2375 удаагийн давтан үйлдэлтэй байна.
Орон сууц зарах, түрээслэх, гадаад улсуудын визийн хурдан хугацаанд гаргаж өгнө гэсэн залилангийн гэмт хэрэг хамгийн олон бүртгэгдэж байна. Энэ оны эхний улиралд 50.1 тэрбумын дүн бүхий 714 хохирогчтой орон сууцны залилан бүртгэгджээ.
Сүүлийн 10 жилийн байдлаар орон сууцны залилантай холбоотой 750 хэрэг бүртгэгдэж 44,7 тэрбумын хохирол учруулсан бол энэ онд огцом өссөн байна. Залилах гэмт хэрэг үйлдэгч нь бусдын үл хөдлөх хөрөнгийн зургийг ашиглаж, орон сууц, зуслан түрээслэнэ гэх утга бүхий мэдээллийг цахим сүлжээ, зарын сайтуудад тавьж, эзэнтэй нь тохиролцсон байгаа мэтээр итгэл үнэмшлийг нь олж урьдчилгаа төлбөр хэмээн мөнгө авч залилж байна.
Худалдан авах, түрээслэх аль алинд нь зар тавьсан хаяг нь хэзээ нээгдсэн, тухайн үл хөдлөх өөрийнх нь нэр дээр байна уу, албан ёсын итгэмжлэлтэй эсэх, данс нь өөрийн нэр дээр байгаа эсэхийг нягталж үзэхийг анхаарууллаа.