
Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан цахилгаан тамхи (вейп) өргөн хэрэглэх болсон. Гэвч олон улсын эрдэмтдийн судалгаагаар вейп нь тамхи болон бусад бодисын хэрэглээ рүү түлхэх “хаалга” болж байна гэсэн ноцтой дүгнэлт гарчээ.
Гол баримтууд:
- Вейп хэрэглэдэг хүүхэд ирээдүйд тамхи татах эрсдэл гурав дахин нэмэгддэг
- Тэд мөн астма, хатгаа, амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал өндөр.
- Толгой өвдөх, толгой эргэх, үргүйдэлд хүрэх зэрэг эрсдэл дагуулдаг.
Йоркын их сургууль болон Лондонгийн Эрүүл ахуйн сургуулийн эрдэмтэд 56 томоохон судалгааг нэгтгэн дүгнэхэд, вейпийн хэрэглээ тогтмол өсөхийн хэрээр өсвөр үеийнхэн тамхинд илүү татагдаж, улмаар бусад бодис хэрэглэх аюултай гэж үзжээ.
Доктор Ребекка Гловер:
“Вейп нь бие махбод, сэтгэл зүйн олон асуудал үүсгээд зогсохгүй, тамхи таталт руу хөтөлдөг” хэмээн анхааруулсан байна.
Харин зарим мэргэжилтнүүд “вейп нь өсвөр үеийг тамхинд уруу татдаг гэх баттай нотолгоо хангалтгүй” гэж үзэж байна. Тэдний хэлснээр вейп нь харин ч олон сая хүнд тамхинаас гарахад тусалсан гэжээ.
Өсвөр насныхны вейп хэрэглэх нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй бөгөөд тамхинд донтуулах эрсдэл өндөр гэдэг нь судалгаагаар нотлогдож байна.