Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч, хорь дугаар зууны суут сэтгэгчдийн нэг Махатма Гандигийнхэлсэн сургаал үгсээс түүвэрлэн хүргэж байна.
– Эхэндээ тэд чамайг үл тооно, дараа нь шоолж инээнэ, тэгээд дараа нь тэмцэлдэж эхэлнэ, түүний дараа чи ялна.
– Дэлхий дээрх ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл чи өөрөөсөө эхлэх ёстой.
– Хүн бодлынхоо биелэл байдаг. Юу бодно тийм л хүн болно
– Бодол, яриа, үйлдэл гурав нэгдэхийг аз жаргал гэдэг
– Маргааш үхэх юм шиг амьдар. Мөнхөд амьдрах юм шиг суралц
– Алдаа хийх эрхгүй эрх чөлөө бол эрх чөлөө биш
– Энэ дэлхий хүний хэрэгцээг хангаж хүрэх ч шуналыг нь гүйцээж дийлэхгүй
– Бүх шашны мөн чанар нэг. Гагцхүү тэдний арга зам ялгаатай
– Миний амьдрал бол миний санаа бодол
– Итгэл үнэмшлээсээ өөрөөр амьдрах юм бол гутамшиг