Цагдаа, дотоодын хэргийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах “Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөг тавдугаар сарын 30-нд 09:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн хүрээнд нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэн зэрэг болно.
Мөн жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, хүчинтэй хугацааг сунгуулах, эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах зэрэг зөвлөгөөг хүргэнэ.