“Малчдыг санхүүгийн мэдлэггүй, чадваргүй, зээл аваад үрээд дампуурна зэргээр доромжлох хэрэггүй”

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ Ү.АМАРБАТ:

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч Лхагвасүрэн малчдыг урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй гэж тодорхойлж байна

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч Лхагвасүрэн гэдэг хүн малчдыг ингэж тодорхойлж байгаа юм. Малчид бол ямар ч урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй, зээл аваад хавар ноолуураа самнаад мөнгийг нь төлдөг, намар махаа нядлаад мөнгийг нь төлдөг богино хугацааны зээл авч сурсан урт хугацааны зээлийг удирдах чадваргүй гэж хэлж байгаа юм.

Шинэ хоршоо хөдөлгөөнийг, үйл ажиллагааг олон талаар харлуулах, няцаах, битгий хамрагдаарай гэж уриалах эсвэл хөтөлбөрийн хүрээнд огт дурьдагдаагүй яриаг тараах ийм агуулгууд их гарч байгаа учраас дараах 4 асуудлын талаар тодорхой няцаалт өгье. 

Нэгдүгээрт: Энэ шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүд бүгд 100 хувь банкаар олгогдоно. Зээлийн эцсийн шийдвэрийг аль хоршоо ямар асуудлаар, ямар хөрөнгө оруулалтын зээл авах вэ гэдгийг арилжааны банкууд шийдвэрлэнэ. Энд ямар нэгэн улс төрчийн, эрх мэдэлтний оролцоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын зарим нэр бүхий гишүүдийн хэлээд байгаа шиг өөрсдийнх нь хийж гаршсан үнэ тогтоох хөтөлбөр ч юмуу, эсвэл бонд их хааныхаа нэрээр авчраад тэгээд түүнийгээ хөгжлийн банкинд байршуулж байгаад өөрсдөө жилийн 3 хувийн хүүтэй зээл хэдэн их наядаар нь авдаг шиг ийм хөтөлбөр биш. Арилжааны банкны эх үүсвэрийг зөв менежментээр малчиддаа олгоход чиглүүлж байгаа хөтөлбөр. Зээлтэй холбоотой эцсийн шийдвэрийг банк гаргана. 

Хоёрдугаар: Газартай холбоотой асуудлыг их ярьж байна. Энэ хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн байдлаар малын бэлчээрийн газрыг огт хөндөхгүй. Ийм зохион байгуулалт зохицуулалт огт хийгдээгүй. Харин өнгөрсөн өвөл зудын хүдрэлтэй цаг үеэр Монгол улсын Засгийн газрын гишүүд 21 аймаг 200 гаруй сумдад биеэр ажилласан. Энэ үеэр малчдын маань тавьж байсан хамгийн том хүсэлт бол зудын хүндрэлтийн цаг үеэр тэжээл маш их үнэтэй болж байна. Тэжээлээ хүртэл ченжүүдийн аманд орсон үнээр худалдаж авах гээд байна. Бид өөрсдөө тэжээлээ тарьмаар байна. Тэжээл тарих тодорхой хэмжээний газрыг олгооч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Тийм учраас шинээр байгуулагдаж байгаа болон хуучин ажиллаж байгаа шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд явагдаж байгаа хоршоодууд маань өөрийнхөө сумд 5 га хүртэлх газрыг тэжээл тарих  зориулалтаар авна. Энэ бол малын бэлчээрийг хашиж байгаа биш харин тухайн сумд байгаа багахан хэмжээний газруудад тэжээлээ тариад намар малчид ченжийн гар дээрх тэжээлийг биш өөрсдийн гараар тариалсан тэжээлээрээ өвлийг давдаг ийм зохион байгуулалт руу орох боломжийг олгох зориулалттай. Ер нь бол хэн нэгэн улс төрчид эсвэл бизнесмэнүүд, гадны хөрөнгө оруулагч нар ирээд Монголд бизнес хийх болохоор хэдэн зуун га талбайгаар нь газрыг хашиж болдог, авч болдог байхад иргэд газар нутгийн иргэд, тухайн сумын иргэд яагаад хоршоо байгуулагдаад  га газарт тариа тариалах эрх, тэжээл тарих эрх, асуудлаа шийдэх эрх олгоё гэхээр Ардчилсан намыхан дургүйцээд байгааг бид үнэхээр ойлгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл хөгжлийн боломж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж дандаа нийгмийн цөөхөн хэсэгт нь байдаг энэ цаг үеийг хүсээд байгаа шалтгаан юу юм бэ гэж бид эргэлзэж байна. 

Гуравдугаарт: Өнөөдрийг хүртэлх хугацаанд Ардчилсан намын нэр бүхий гишүүд, төлөөлөл малчдыг байнга доромжилж байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хэвлэлийн бага хурлуудаар хийгдэж байсан Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч Лхагвасүрэн гэдэг хүн малчдыг ингэж тодорхойлж байгаа юм.

Малчид бол ямар ч урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй, зээл аваад хавар ноолуураа самнаад мөнгийг нь төлдөг, намар махаа нядлаад мөнгийг нь төлдөг богино хугацааны зээл авч сурсан урт хугацааны зээлийг удирдах чадваргүй гэж хэлж байгаа юм.

Энэ өөрөө Эдийн засагч хүн гэж байгаа, нөгөө талдаа малчин хүн малаа маллахаас өөр чадамж байхгүй эдийн засгийн харилцаанд орох чадваргүй гээд доромжлоод сууж байгаатай бид нэгдүгээрт санаа нийлэхгүй байна. Хоёрт Монгол улсад аж төрж суугаа 600 мянга гаруй малчид 180 мянга гаруй малчин өрхийг доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Бид малчид урт хугацааны зээлээ аваад үүгээрээ өөрсдөө нэгдээд, өөрсдөө удирдаад энэ зах зээлийн шинэ харилцаануудыг маш түргэн хугацаанд суралцаж аваад амьдралаа сайжруулах боломж бололцоо нь бүрэн байгаа гэж үзэж энэ шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж байгаа юм. Ганцхан манай улс ч биш дэлхийн олон улс орнууд энэ замаар хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн түүх, одоо болж байгаа процесс олныг дурьдаж болно. 

Дөрөвдүгээрт: Мөнгө хэвлэж тараах гээд байна гэдэг шүүмжлэл хэлж байгаа юм. Хүн өөрсдөө яаж ажилладаг уу яг тэр аргаараа сэтгэж байгаа юм л даа. Ер нь бол 2012-2016 онд л хамгийн их мөнгө хэвлэж тараагдсан ийм цаг үе байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатайгаар хэлье. “Төрийн аль нэг байгууллага тэр дундаа Монгол банкнаас нэг ч төгрөгийг хэвлэж тараахгүй. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүд бол цэвэр тухайн зээлийг олгож байгаа арилжааны банкнуудын иргэдээс болоод, хөрөнгө оруулагчдаас татаж төвлөрүүлсэн банкны өөрсдийнх нь эх үүсвэр хөрөнгө”. Гагцхүү энэ хөрөнгийг бид дандаа улаанбаатар хотод биш харин малчид руугаа чиглүүлье гэдэг энэ бодлогын алхмыг л төр засаг авч хэрэгжүүлсэн гэдгийг та бүгд минь ойлгож болно. 

Шинэ хоршоо хөдөлгөөнийг, хөдөөг огт мэдэхгүй малчдын зовлон асуудлыг ойлгохгүй, өнөөдрийн байгаа эдийн засгийн тогтолцоог огт ойлгохгүй, асуудлын шийдлийг зөвөөр харах ямар ч чадамжгүй зөвхөн нэг сарын дараа болох гэж байгаа УИХ-ын сонгуулийг л харж байгаа байдлаар харж байгаа хүмүүсийн хувьд энэ хөдөлгөөн маш том асуудал болж байна. Бид бол шинэ хоршоо хөдөлгөөнд асуудал байгаа АН-ыг зөрүүлээд тодорхой хөтөлбөр үйл ажиллагаа санал болгох болов уу гэж хүлээж байсан. Харамсалтай нь АН-ыхан маань шинэ хоршоо хөдөлгөөнийг сөргүүлээд тавьж байгаа шийдэл нь малчдын зээлийг тэглье гэдэг шийдэл байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл жинхнээсээ сарын дараах сонгуулийг хараад зээлийг нь тэглэж өгөөд саналыг нь аваад цаашдаа малчид эргээд ямар нэгэн байдлаар амьдралаа сайжруулж мал аж ахуйн салбар босч ирэх ийм өчүүхэн төдий ч толгой ажиллуулах зүйлгүйгээр хамгийн залхуу бөгөөд барууны нам гэж өөрсдөө нэрлээд байдаг гэтэл ямар ч барууны намаас гарах боломжгүй богинохон шийдлийг гаргаж байгаад бид харамсалтай байгаа юм. 

Шинэ сэргэлтийн бодлого Хурдасгуур төвийн захирал Ё.Азжаргал:

Монгол улсад 1400 гаруй хоршоод шинээр байгуулагдаж 150 гаруй хоршоод 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ

Сонгуультай холбоотой малчид руу доромжилсон, дайрсан зүйлүүд АН-аас гарч байна. Малчдыг маш их доромжилж байна.

Мэдлэггүй, чадваргүй, хөрөнгө оруулалтын зээл аваад дампуурна гэж доромжилж байна. Үнэхээр өнгөрсөн нэг сарын хугацаанд АН системтэйгээр, зохион байгуулалттайгаар мөнгө зарж хийлгэж байна.

Энэ дээр АН-ын нөхдүүдийг Монгол улсад байгаа 180 мянга гаруй малчин өрхүүдээс уучлалт гуйхыг албан ёсоор шаардаж байна. АН-ын дарга Лу.Гантөмөр. Малчид энэ хүнийг үнэхээр их хүлээсэн. 2024 оны 1 сард өвөлжилт хүндрээд зуд болсон энэ хүнийг хүлээсэн гэвч гарч ирээгүй. 2 сард өвөлжилт хүндэрсэн малчид хүлээсэн ямар нэг шийдэл гаргах болов уу гээд гарч ирээгүй ямар ч бодлого гаргаагүй, 3 сард хаваржилт хүндэрч мал төллөөд эхэлсэн Лу.Гантөмөр дарга гарч ирээгүй. Ингээд зуны дэлгэр цагт шинэ хором өмсөөд, шилэпэн малгай өмсөөд малчны хотонд очоод тухтай сандал дээр суугаад үнэтэй контент хийгээд малчдыг доромжлоод сууж байгаа юм. Гантөмөр даргаа та нэн яаралтай, өнөөдрийн дотор 180 мянган Монгол малчдаас уучлалт гуй. Одоо та бүхэн үнэхээр доромжилж ханалаа. АН-аас УИХ хуралд 2 удаа сонгогдсон, жагсаалтаар нэг удаа, тойрогт нэр дэвшээд нэг удаа, хууль зүйн сайд хийж байсан Тэмүүжин, АН дотор байгаа цөөн хэдэн эрүүл сэтгэдэг хүний нэг гэж ойлгодог байсан. Хоршоогоо андуурч байна, өөр хоршоо яриад байгаа юм. Тэгэхээр Тэмүүжин сайдаа та үндсэн сэдвээ ойлгомоор байна. Би таныг хуульч хүн гэж ойлгож байгаа. Хуульч хүн бол аливаад практик талаас нь няхуур ханддаг. Ингээд сэтгэлийн хөөрлөөр хандаад, жагсаалтад орох гээд байгаа юмуу, тойрогт орох гээд байгаа юм уу гэдэг нь тодрох хэрэгцээ гараад малчид руу дайраад доромжлоод сууж байгааг бид хүлээж авахгүй. Та бүхэн 180 мянган Монгол малчдаас, малчин айл болгоноос уучлалт гуй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn