Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
Өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Боливийн тамирчинтай хүч үзэн, ялалт байгуулсан.
Тэгвэл өнөөдөр/2024.05.25/ ОУХМ Г.Ган-эрдэнэ шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Саудын Арабын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авлаа.
Маргааш МУГТ Э.Цэндбаатарын тулаанаар үргэлжилнэ.