Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай. Өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Боливийн тамирчинтай хүч үзэн, ялалт байгуулаад буй.
Хуваарийн дагуу МУГТ Э.Цэндбаатар Олимпын эрхийн төлөөх анхны тоглолтоо маргааш хийнэ.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
Эрэгтэй:
51 кг – Г.Ган-Эрдэнэ: Саудын Араб (2024.05.25)
63.5 кг – Э.Цэндбаатар : Вьетнам (2024.05.26)
71 кг – О.Бямба-Эрдэнэ : Туркменистан (2024.05.26)
80 кг – Г.Далай гоц мөргөсөн.
92 кг – Н.Отгонболд : Афганистан (2024.05.27)
+92 кг – Х.Бекнур : Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
54 кг – М.Энхжаргал : Япон (2024.05.28)
60 кг – М.Намуун : Энэтхэг (2024.05.27)
75 кг – Э.Эрдэнэтуяа : Барбадос (2024.05.27)