
Засгийн газрын өнөөдрийн/2025.07.23/ хуралдаанаар хар тамхины гэмт хэргийн эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
- 2002 онд батлагдсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгийг шуурхайлан боловсруулж, ял шийтгэлийг чангатгахыг наймдугаар сард багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарт
- ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус газар болгон байгуулахыг ХЗДХ-ийн сайдад
- Мансууруулах донтой иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх төвийг ЭМЯ-ны харьяанд байгуулахыг Эрүүл мэндийн сайдад
- Монгол Улсад хориглосон, хязгаарласан сэтгэцэт нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэхийг Эрүүл мэндийн сайдад
- Бүх шатны боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах
- Монгол Улсад ургадаг мансууруулах бодисны тархацыг шуурхай хумих асуудлыг ЦЕГ-ын даргад тус тус үүрэг болголоо.