УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр авлига, албан тушаалын хэргүүдийн шүүх хурлыг нээлттэй хийх хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр “Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийж хууль хяналтын байгууллагад 9700 хуудас баримтыг шилжүүлсэн.
Эхнээсээ ял шийтгэл оноож байна. Шүүх хурлыг хаалттай хийснээс болоод, тэр хүмүүсийг ариун цагаан байсан мэт мэдээлэл түгээдэг, 50 хувийнхаа хорих ялыг эдлээд гарчихна гэсэн яриа гаргасан байна лээ.
Өөрөөр хэлбэл, нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн нөхдүүд “ирэх онд гарчихна” гээд ярьж байгаа зүйлүүд байгаа.
Миний бие өөрөө авлига албан тушаалын гэмт хэргээр хорих ял шийтгэгдсэн этгээдийг магадлангаар суллагдахгүй гэж хуульд оруулаад, бид бүгдээрээ баталчихсан. Тэгэхээр магадлангаар суллагдахгүй.
Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын томилсон шүүгч нар байгаа. Шүүх дээр янз бүрийн хүмүүсийг сулладаг асуудал байна.
Авлига албан тушаалын шүүх хурлыг бүгдийг нь нээлттэй хийх шүүх хурлыг Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нар санаачлаад, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Энэ хуулийг хурдан батлаад өгөхийг УИХ-ын гишүүдээсээ хүсмээр байна” гэлээ.