Эверестийн оргилд гарахаар яваад алга болсон хоёр уулчинг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
EVEREST TODAY цахим хуудаст “Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас өчигдрөөс хойш зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Дөрвөн Шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хоёр нь CIV-д гацсан, хоёр нь CIII-д хүрчээ” хэмээн нийтэлжээ.
Хоёр уулчинтай тавдугаар сарын 12-ны 19:30 минут орчимд сүүлд холбогдсон бөгөөд маргааш нь авиралтаа үргэлжлүүлж байсан гэж таарсан уулчид мэдээлж буй.