Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хойд бүсийн нээлтийн арга хэмжээний үеэр 21 аймгаас анх удаа малчдад зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор тус цэгийг байгуулсан нь энэ юм. Уг цэг нь малчдад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө өгч, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг Орхон аймгийн Жаргалант суманд байгууллаа.
ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан “Малчдад туслах үйлчилгээний цэг”-тэй танилцаж “Орон даяар өрнөж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчдыг мэдээллээр хангах цэг байгуулсан нь маш зөв зүйтэй санаачилга байна. Малчдад хамгийн их хэрэгтэй зүйл нь үнэн зөв, бодитой мэдээллийг нэг дороос авах ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалан хосолсон Жаргалант сумын малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдэж, үйлдвэрлэл явуулах олон боломж бий” хэмээн онцоллоо.