Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг танилцууллаа.
Усны газрын дарга З.Батбаяр:
Туул голоос авсан шинжилгээгээр бүхэлдээ гэдэсний савханцар илэрч байна. Гэдэсний савханцар нь хүний өтгөнд байдаг. Улаанбаатар хотод Туул, Сэлбэ, Улиастай голуудад орох аргагүй болж. Бүгдээс нь гэдэсний савханцар илэрч байна. Голын эргээр зарж байгаа шорлог, хүнсний бүтээгдэхүүнийг битгий худалдаж аваач гэж хэлмээр байна. Яагаад гэдэсний савханцар гараад байна вэ гэхээр хэд хэдэн эх үүсвэр байна.
Нэгдүгээрт, Улаанбаатарын 680 мянган нүхэн жорлон. Туулын доод хэсэгт цэвэрлэх байгууламжаас гарч буй хог , төвлөрсөн шугаманд холбогдоогүй Зайсан, Нүхтийн бохироо өөрсдөө зөөврийн аргаар зайлуулж буй хотхотнууд.
Тэртээ тэргүй төвлөрсөн бус шугамнаас хэрэглээгээ хангадаг Зайсан орчмын ундны уснаас гэдэсний савханцар илэрчихсэн, бүтэн жил ярьж байна. Тэнд байгаа 18 мянган иргэн гэдэсний савханцартай ус уугаад, тэгээд зогсохгүй бид нарт халдааж байна.
Туул гол дээрээ машинаа угаахад ч гэдэсний савханцарын халдвар авахаар байна. Гадаргын ус нь ийм байгаа бол ундны ус нь ямар байгаа вэ гэхээр УСУГ-аас буюу төвлөрсөн шугамаас гарч буй ус стандартын шаардлагад нийцэж байна.
Савласан уснуудад хортой зэрэг ноцтой хэмжээний асуудал алга. Гэхдээ хэлэхээс өөр аргагүй асуудал байна. MNS 50072022 эрдэслэг цэвэр усны стандарт, 69552021 байгалийн эрдэст усны стандарт байдаг.
19 уснаас гурван уснаас ямар нэгэн стандартаас зөрсөн зөрчил гарсангүй.
16 усан дээр тодорхой хэмжээний стандартын зөрчил илэрсэн. Арилгаж болохуйц зөрчил тул компаниуд руу нь мэдэгдэл хүргүүлж байгаа. 5,6 усны савлагаан дээр хүчингүй болсон 2007 оны стандартыг тавьчихсан байна. Тэгэхээр стандартад яаж хандаж байгаа нь тодорхой. Ундны ус гэдэг нь яг л стандартад нийцсэн, бүх юм 0 байж таарах ёстой.
Савласан ус зарж байгаа компаниа бидний ууж байгаа крантны усыг шүүгээд савлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор усанд байх эрдсийг хэт шүүсэн байна.
Нүхэн жорлонгийн тоог даруй 10 дахин бууруулах, шинээр орон сууцны зөвшөөрөл олгоход заавал төвийн шугамд холбогдсон байх, ус, бохирын асуудлаа шийдсэн байх шаардлага тавих хэрэгтэйг анхаарууллаа.