Ц.Баатархүү: Интермед эмнэлэг дээр дөрвөн мэргэжилтэн ажиллаж, хакердуулсан серверийг сэргээж байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улс НҮБ-аас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т ордог. Хамгийн муу оноо авч байгаа нь технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаа чиглэлд муу үнэлгээ авдаг. Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг үнэлэх судалгааг Оксфордын их сургуультай хамтран эхлүүлсэн. Онц чухал мэдээлэл хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох, тухайн байгууллагын төсөв, улсын төсвийг батлахдаа кибер аюулгүй байдлын зардал гэсэн тусгай зардалтай болгож, тусгай лицензтэй технологи ашигладаг байх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Интермед эмнэлгийн асуудлыг ярьж байна. Олон улсад тухайн кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм явдал гарахгүй байх тогтолцоог бий болгох нь чухал гэж үздэг.

Учир нь дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуух эрсдэлтэй. Интермед дээр нийтийн төвийн дөрвөн мэрэгжилтэн барьцаалагдсан есөн серверийг чөлөөлөлөх ажлыг хийж байна. Тухайн  бүлэглэл Европын томоохон эмнэлгүүдийн серверийг бас барьцаалж байсан юм билээ.

Мэдээлэл хадгалдаг байгууллага өөрөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хувийн хэвшлийн байгууллагууд жилдээ нэг удаа кибер аюулгүй байдлаа үнэлүүлж байх хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn