УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны төсөвтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр төсвийг 3.6 их наядаар танах гишүүдийн шаардлага зөвшилцөлд хүрэхгүй бол Ерөнхийлөгчид хандахаа мэдэгдэв.
Тэрбээр “Залилан хийсэн луйварчид нь уучлалт гуйхгүй байхад яахаараа Д.Энхтүвшин уучлалт гуйх ёстой юм бэ.
Бид 3.4 их наядыг төсвөөс хасах шаардлага хүргүүлсэн. Төсөвт тодотгол хийхгүй гэж оруулж ирдэг.
Хэрэв 13 гишүүдийн байр суурь үнэн болоод ирэх онд төсвийн тодотгол хийх шаардлага үүсвэл энэ хамтарсан Засгийн газар огцрох хэрэгтэй.
Дараагийн шинэ Засгийн газар тодотгол хийж, хуудуутай асуудлуудыг шийдэх ёстой. Хэрэв улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоо хоногт хууль эрх зүйн ганц гаргалгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж, залилангийн улсын төсвийг зөв болгох боломжтой. Хэрэв зөвшилцөл бүтэлгүйтбэл шаардлага тавьсан ишүүдийн зүгээс Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт тавина.
Маш их үргүй зардал байгаа. Эцсийн дүндээ иргэдэд ойлгомжтой хэлэхэд инфляци 13-15 хувь өснө. Өнөөдрөөс даруй хоёр дахин нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, 20 мянгаар авдаг барааг ирэх жил 40 мянгаар л авна гэсэн үг. Цалин, тэтгэврийн худалдан авах чадвар унана, долларын ханш өснө.
Эдийн засаг хумигдаж эхэлнэ, ААН-үүд цомхотгол хийж эхэлнэ, гадагшаа дүрвэх залуусын тоо нэмэгдэнэ, өөр зээл нэмэгдэж, маш том хямрал үүсэх гээд байгаа учраас гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлсээр байна” гэлээ.