2025 оны төсвийг баталсныхаа дараа ондоо багтаж тодотгол хийхээр болжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Дэгийн тухай хуулиар хэлэлцэж байгаа хууль нь аль ч шатнаас буцааж, татаж болно гэсэн ерөнхий ойлголт явж байгаа. Дэгийн тухай хуулийн 9-р бүлгээр төсөв нь өөрөө тусгай дэгээр хэлэлцүүлдэг.
Нэгдүгээр хэлэлцүүлцэг дээр хөгжлийн бодлого төлөвлөлтөнд өргөн барьсан төсөв нийцэж байна гээд үзчихсэн бол Засгийн газар эргүүлж татах боломжгүй, УИХ-аас төсвийг буцаах боломжгүй нөхцөл үүсэж байгаа.
Зарим гишүүдийн зүгээс гаргаж буй шаардлага дээр хуулийн үндэслэл ярьвал ямар ч боломжгүй. Гэхдээ гишүүдээс төсвийг танах шаардлагатай гэсэн байр суурь гарч, иргэдийн зүгээс ч тэгж шаардаж байгаа тул Төсвийн байнгын хороо 2025 оны төсвийг баталсны дараа арванхоёрдугаар сараас өмнө тодотгох тогтоол баталсан. Уг тогтоолын төслийг 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр оруулж ирнэ.
Тогтоолын дагуу төсвийн тодотголыг энэ ондоо багтааж хийнэ. УИХ-ын захирамжаар ажлын хэсэг гарч энэ ондоо багтаж төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид хуулинд л захирагдана. Төсвийн нэгээс дөрөвдүгээр хэлэлцгүүлгийг хэрхэн, яаж явуулах уу гэдгийг хуульд маш нарийн заагаад өгчихсөн байгаа. Өмнөх парламентуудаас авсан туршлагын дагуу ийм шинэ дэгтэй болсон.