УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал 2026 оны төсөвт шүүмжлэлтэй ханджээ. Тэрээр дараах байр суурийг сошиал сүлжээгээрээ дамжуулж илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.
Ажиллана гэдэг нь төсөв доторх тоог нааш, цааш нь хөдөлгөж өөрчилнө гэсэн үг.
Энэ ажлын хэсэг ямар хөрөнгө оруулалтыг хаанаас хасаад хэнд шилжүүлж байгаа нь тодорхойгүй байж байгаад өчигдөр орой ажлын хэсэг дээрээ задалжээ.
Энэ удаа зөвхөн хөрөнгө оруулалттай холбоотой төсөв дээр саналаа бичиж үлдээе.
Өмнө нь би тойргийн хөрөнгө оруулалт нэрээр тойрог усалдаг байдлыг эсэргүүцэж байсан билээ.
Гэтэл энэ байдал засагдаагүй төдийгүй зүсээ хувилгаад “бүсийн хөрөнгө оруулалт” нэрээр гишүүд сайд нартайгаа ярих мөнгө болж хувирлаа. Тэр нь 224 тэрбум, энэ жилийн санхүүжүүлэх дүн нь 96 тэрбум.
Мөн 175 төсөл, арга хэмжээний 331,832.2 тэрбум төгрөгийг бууруулж, 111 арга хэмжээ бүхий 363,904.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэжээ.
Дараах хөрөнгө оруулалтыг хасаад, баахан зам болгохоор өргөн барих гэж байна.
- -28 сургууль, 6 дотуур байр, 6 Их дээд сургуулийн хөрөнгө оруулалт -33,5 тэрбум. (МУИС-ын ХЗС-ын 1,2т.б, ШУТИС-ын 2 т.б гэх мэт)
- -УДШ болон шүүхүүдийн цахимжилттай холбоотой тоног төхөөрөмж -844 сая
- Дүүргийн шүүхүүдийн болон прокурорын нэгдсэн байр -6,4 тэрбум (энэ 2 барилга 2013 оноос 12 дахь жилдээ баригдаж байгаа, жил бүр төсөвт өртөг нь нэмэгдээд буй)
- -Зургаан аймгийн (Өвөрхангай г.м) Дулааны станцын 2-р хэлхээ -2,6 тэрбум гэх мэтээр хасжээ.
Харин эдгээрийг дараах хөрөнгө оруулалтад нэмжээ.
- Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээ :224тэрбум/96 тэрбум
- Ховд аймгийн төвийн авто зам: 10 тэрбум/3,3тэрбум
- Баянхонгор-Архангай, Чулуут сум хүртэлх авто зам 45,8 тэрбум/ 15тэрбум
- Ховд аймгийн Зэрэг суманд Бизнес Инкубатор төв: 5 тэрбум/ 1,8 тэрбум
- Их тамираас Тайхар чулуу 3,2км зам: 5,8 тэрбум/ 1 тэрбум
- Аудитын барилга худалдан авах Сүхбаатар, Баруун-Урт 1,3 тэрбум гэх мэт 111 арга хэмжээг нэмэхээр болжээ.
Цэцийн дүгнэлт энэ тэр гээд биднийгээ сарниулж байгаад ийм л хуйвалдаан Засгийн газар болон зарим (АН-ын гишүүд) гишүүдийн хооронд өрнөжээ.
БОЛОВСРОЛЫН жил биш ЗАМЫН жил болжээ.
