Өнөөдрөөс/2024.11.05/ сургуульд суурилсан эрт илрүүлэг орон даяар эхэлээ. Эхний ээлжинд ЕБС-иудын 6-7 настнуудын нүд, шүд, зүрхний тогтолцоог үзэж байгаа бол цаашид дунд, ахлах ангиудад эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийдэг болох юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Зургаан настай 4000 хүүхэд үзлэгт хамрагдахад зүрхний өөрчлөлт 11, нүдний өөрчлөлт 23 хувь, шүдний өөрчлөлт 85 хувьтай байна. Зөвхөн гурван эрхтэн системийг үзэхэд ийм байна. Цаашид бүх эрхтэн системийг ЕБС-иудад үздэг болно. Эрүүл мэндийг боловсролыг нэгдүгээр ангиас нь эхлэн олгох хэрэгтэй байна.
Хувийн эмнэлэгтэй гэрээ хийгээд жилдээ хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ, эмчилгээг нь хийнэ, тухайн үзсэн сургуулиудаа хариуцаад явна гэсэн үг.
Эрт илрүүлэг гэдэг нь маш бага зардлаар өвчнийг илрүүлэх, эмчлэх боломжтой гэдгээрээ онцлог байдаг” гэлээ.