ХӨСҮТ-ийн захирал А.Энхболд:Томуугийн дэгдэлтийн үед вакцин гэхээсээ илүү тамифлю эмчилгээг зөвлөж байна

ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор  А.Энхболд дараах мэдээллийг өгчээ.

Есдүгээр сарын 20-ноос эхлээд улирлын томуугийн 300 мянган хүн/тун вакциныг хүүхэд, 65 наснаас дээшх насны өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчинтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллагын эмч, багш нарт хийсэн.

Монгол Улсын хэмжээний 0-5 насны 300 мянган хүүхдийн 150 мянгад нь вакцин хийсэн.

Өнөөдөр 6-15 насны сургуулийн насны хүүхдүүдэд өвчлөл илүү өндөр байна. Энэ насныханд бид улирлын томуугийн вакцин хийгээгүй.

Нэгэнт А хүрээний Н3N2 вирусын тархалт ихэссэн үед вакцин хийлгэхээс илүү энэ вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ тамифлю эмчилгээг судлаачид зөвлөж байна.

Бид дараа жилээс улирлын томуугийн вакцинд хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, болж өгвөл бүгдийг хамруулах зорилгыг тавьж ажиллана.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn