Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцад 16-18 насны хүүхдүүдэд тус бүр 100 мянган төгрөгийн дүн бүхий ваучер тараахаар 18.3 тэрбум төгрөг тусгагдсан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн зүгээс тус хуулийн төсөлд зарцуулагдах зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан ч санал хураалтанд оролцсон гишүүдийн 54 хувь нь дэмжсэнгүй. Ийнхүү өсвөр насныханд 18.3 тэрбумын ваучер тараах төсөл хэрэгжихээр боллоо.
16-18 насны хүүхэд бүрд жилд 100 мянган төгрөгийг цахим хэтэвчинд нь байршуулах бөгөөд хүүхэд соёл, урлагийн үзвэр үзэх, номын санд үйлчлүүлэх, урлаг, спортын дугуйландаа явахдаа зарцуулна гэж Ч.Номин сайд мэдээлсэн юм.