Эрчим хүчний реформыг эхлүүлж буй талаар өнөөдөр Засгийн газрын болон УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Шадар сайд Т.Доржханд “Зөвхөн үнэ нэмэх асуудал биш юм. Энэ өдрөөс эрчим хүчний реформ руугаа орж байгаа, салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн шинэчлэл болж байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд улс орныхоо тусгаар тогтнол байдлын асуудал дээр нэг байр суурьтай байгаа” гэлээ.
Улмаар эрчим хүчний хараат бус байдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэв. Цаашид эрчим хүч импортлогч бус экспортлогч улс болох зорилтыг тавьжээ.
Монгол Улсын хувьд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог.