Пакистанд 27 жил гацсан монгол эмэгтэй нутагтаа ирнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй.

Ерөнхий сайдын айлчлалын баг Пакистан улсад 27 жил болж, нутагтаа ирэх боломжгүй гацаад байсан монгол эмэгтэйг эх нутагтаа авчрахаар болоод байна. Тус улсад Монгол улсын 3 иргэн амьдардаг тухай мэдээлж байна.

Пакистанд гацсан тус эмэгтэй 1997 онд ОХУ-д сурч байхдаа Пакистан иргэнтэй гэр бүл болж, тус улсад очжээ. Гэтэл нөхөр нь нас барснаар буцаад эх орондоо ирэх боломжгүй болсон гэнэ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn