НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын “Our World” цахим хуудсанд мэдээлснээр 2020 онд нэг хүнд ногдох махны хэрэглээ буюу 120 кг-аас дээш мах иддэг үзүүлэлтээр АНУ, Австрали улсууд тэргүүлж байжээ.
Харин энэ үзүүлэлт 2022 онд өөрчлөгдөж, дэлхийн улс орнуудын махны хэрэглээг Монгол Улс тэргүүлж эхэлсэн байна.
2020 оны байдлаар жилд нэг хүн 100 кг мах хэрэглэдэг орнуудад Монгол, Аргентин, Испани, Серби орж байж. Харин хамгийн бага махыг Африк болон Өмнөд Ази иддэг нь ядуурлаас гадна соёлын хүчин зүйл, эрхэлж буй аж ахуйн хэв маягтай холбоотой ажээ.
Сири, Ирак, Афганистан, Йемен, хойд Солонгос зэрэг улсуудад хамгийн бага мах хэрэглэдэг нь хүнсний хангамжийн дутагдалтай холбоотой гэнэ.
2018 онд “Nature” сэтгүүлээс хийсэн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хязгаарлахын тулд махны хэрэглээгээ 90 хувиар бууруулах шаардлагатай болохыг тогтоожээ. Махны үйлдвэрлэлийг бууруулж, хоол тэжээлийн байгальд ээлтэй бусад хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн байна.