Тэрбээр “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” гэжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 660 мянган төгрөг байгаа билээ.