Парис хотноо болж буй зуны 17 дахь удаагийн паралимпад оролцож буй таеквондогийн тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртэж, эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандууллаа.
Тэрээр 52 кг-ын жингийн ангилалд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Египетийн тамирчин Салма Хассаныг буулган авч улмаар Мексикийн тамирчин Жессика Гарсиа Куйжаног ялан хагас шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөө Иран улсын тамирчин Зара Рахимитэй тулалдан 5:2 харьцаатайгаар ялалт байгууллаа.
У.Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, өсч, 11 дүгээр ангиасаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлжээ.
Монголчууд паралимпаас өмнө нь 4 медаль хүртсэн түүхтэй, тэд дандаа эрэгтэй тамирчид байсан билээ.