“Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Яармагт байрлах Шинэ Хангарди ордонд нүүж ирлээ” хэмээн хотын дарга Х.Нямбаатар ярьжээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн болон Байгаль орчны газар гэсэн хоёр агентлагаас бусад нь Хангарди ордонд орсон байна.
Хотын ЗДТГ Яармагт ирснээр хотын төвийн түгжрэлийг бууруулах болон Яармагийн түгжрэлийг арилгах зорилготой ажээ.