Боловсролын сайдын шуурхай өнгөрсөн Даваа гарагт хуралдав. Холбогдох байгууллагуудаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг сонсов. Энэ жил 4200 орчим багш дутахаар байна.
Иймд дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
-Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийх
-Нийслэл, аймгийн төвийн дүүрэг, тойргийн хэмжээнд захирал, эрхлэгч, багш нарын 20 хүртэл хувийг шилжүүлэн ажиллах тогтолцоог бүрдүүлэх
-Дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр төсөр сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулах
-Шинээр байгуулагдаж буй хувийн сургууль, цэцэрлэгүүдийн материал хүлээж авах хугацаа, системийг хялбарчлах, цахимжуулах
-Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах