Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах 15 байршил

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн үзэсгэлэн худалдааг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 15 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Батлагдсан байршлуудад үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаагаа Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлэв.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр оролцуулан худалдаа эрхлэгч болон оюутан сурагчдыг нэг дороос хямд үнээр өргөн сонголттойгоор хэрэгцээт бараагаа худалдан авах болон борлуулах нөхцөл боломжоор хангана гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn