Парис-2024 зуны олимпын наадамд оролцож буй хэд хэдэн тамирчдаас Ковид-19 илэрчээ.
Тодруулбал, Австралийн таван тамирчин, Их Британийн усанд сэлэлтийн нэг тамирчны шинжилгээ эерэг гарсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Их Британи улсын усанд сэлэлтийн тамирчин Адам Пийти эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэнээс 24 цаг хүрэхгүй хугацаанд буюу долдугаар сарын 29-нд шинжилгээ нь эерэг гарсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс Ковид-19-ий тархалтыг зогсоох арга хэмжээг авах шаардлага тулгараад байгаа аж.
Парис-2024 нь хатуу хязгаарлалтгүй цар тахлын дараах анхны олимп гэгдэж байгаа боловч Ковид-19 дахин гарлаа.