Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам Парис хотноо үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн болон дэлхийн шинэхэн аварга, ОУХМ Б.Баасанхүү эхний учраагаар Мальта улсын Катрина Эспоситотой таарч, ялалт байгуулсан.
Үндсэн цаг 20 секунд дутуу байхад дараалсан хоёр базари үнэлгээ авч, өрсөлдөгчөө цэвэр ялсан.
Дараагийн учраанд Австрийн бөхтэй хүч үзэж, эхний өрөлтөөрөө зүүн үүрч цэвэр яллаа.