Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд хүчит 512 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын заан Д.Хүдэрбулга нар тунаж, Б.Орхонбаяр П.Бүрэнтөгсөөр, Н.Батсуурь Д.Хүдэрбулгаар тус найм давж, үзүүр, түрүүний төлөө тунаж үлдсэн.
Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр нар 21 цаг өнгөрч байхад барилдаж эхлээд 23 цаг дөхөж байхад хаялцсан ч маргаан дэгдсэн. Учир нь зэрэг шахам унасан тэдний хэн нь давсныг Хөлийн цэцээр шийдүүлэхэд тэд Б.Орхонбаярын тохой түрүүлж хүрсэн тул түүнийг унасанд тооцож, даян аварга Н.Батсуурийг түрүүлсэнд тооцлоо.
Ингэснээр Увсын бөхчүүдээс 53 жилийн дараа дархан аварга цолтон төрж байгаа ажээ. Увс аймгийн харьяат Х.Баянмөнх аварга 53 жилийн өмнө дархан аварга болж байв.
Үзүүр, түрүүний хоёр бөхийг хаялцахад Цэнгэлдэх дүүрэн “Дахиулья, дахиулья” хэмээж байсан ч дүрмийн дагуу Хөлийн цэцийн шийдвэрээр болсон билээ.
Ингээд хэл, ам дагуулсан барилдааны агшнууд гэрэл зурагт үлдсэнийг толилуулья.
Photo by MPA