Л.Оюун-Эрдэнэ шинэ 30 жилийг эхлүүлэх хамтарсан Засгийн газраа байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал гаргаснаар шинэ 30 жилийг эхлүүлэх шинэ  Засгийн газар байгуулагдаж, шинэ сайдууд урд шөнө тодорлоо.

2024 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох сонгууль болсон.Сонгуулийн үр дүнд МАН 68 суудал авч, олонхи болсон ч дангаараа Засгийн газраа байгуулсангүй, дараагийн олон суудлыг авсан АН, ХҮН намуудтай хамтран Засгийн газар байгууллаа.

Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах болж, танхимд нь МАН-аас буюу өөрийнх нь удирдаж буй намаас 12, АН-аас 8, ХҮН намаас 2 сайд багтлаа.

МАН-аас томилогдсон сайдууд бүгд өмнөх болон түүнээс өмнөх Засгийн газруудад сайдаар ажиллаж байсан хуучин хүмүүс байна.

Харин АН-аас Т.Гантөмөр, Р.Эрдэнэбүрэн , С.Одонтуяа нар өмнө нь сайдаар ажиллаж байсан бол бусад нь шинэ сайдууд байна.

Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ шинэ 30 жилийг хуучин сайдуудтайгаа эхлүүлэхээр боллоо.

  1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
  4. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга
  9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  10. Сангийн сайд Б.Жавхлан
  11. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
  12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
  14. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  16. Боловсролын сайд П.Наранбаяр
  17. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
  18. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn