УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл одоо дарга нарыг нь сонгох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох асуудлыг хэлэлцэж С.Ганбаатар гишүүнийг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжлээ. МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахаар болсонтой холбогдуулан УИХ-ын удирдлагын бүтцэд ч ийнхүү хамтарч байгаа аж.
С.Ганбаатар гишүүний удирдах Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дараах бүрэлдэхүүнтэй.
М.Бадамсүрэн,
Э.Батлут,
Г.Лувсанжамц,
Д.Үүрийнтуяа,
Д.Энхтүвшин,
П.Ганзориг,
Ж.Золжаргал,
Б.Пүрэвдаваа,
Ц.Даваасүрэн,
Б.Чойжилсүрэн,
Д.Батбаяр,
Х.Жангабыл,
М.Энхцэцэг,
Б.Тулга
Л.Мөнхбаясгалан
П.Мөнхтулга,
С.Одонтуяа,
Г.Очирбат,
Б.Пунсалмаа
Д.Энхтуяа.