МАН-аас АН, ХҮН намд хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьж, зөвшөөрснөөр өнөөдөр албан ёсоор Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх санамж бичигт гурван намын дарга гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор хамтарсан Засгийн газар байгуулах ажил албажиж, өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийг батлуулна.
УИХ-аар албан ёсоор Засгийн газрын бүтцээ баталж, маргааш хамтарсан Засгийн газрын сайд нараа томилж, тангараг өргөснөөр шинэ хамтарсан Засгийн газар ажилдаа орох нь.
Хамтарсан Засгийн газар бүтцийг урьдчилан зурсан МАН-ын удирдлагууд Засгийн газрын бүтцээ зурахдаа яамдын чиг үүргийн давхардуулахгүй байх, том төслүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэх уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлоготой, төрөлжүүлсэн байдлаар ажиллахаар хийжээ. Ингэхдээ яамдыг дэд сайдгүй болгож, зарим яамдыг чиг үүргийн дагуу нэрийг нь өөрчилж байгаа аж.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа АН, ХҮН намуудад мөрийн хөтөлбөрийн гол бодлогуудаа хэрэгжүүлж үр дүнд хүргэх боломж бий болгох үүднээс яамдыг хуваарилсан бол МАН томоохон бодлого арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ.
Яамд сайд, төрийн бичгийн даргаар удирдуулна. Дэд сайдын албан тушаалыг ялсан нам “шагнал” байдлаар ашиглаж, улс төрийн тохироотой томилдог байсан бол энэ удаад Засгийн газрын бүтцээ зурахдаа дэд сайдгүй байхаар зохицуулсан гэнэ.
Анх хамтарсан Засгийн газрын сураг яригдахад төрийн нарийн бичгийн даргыг хоёр болгож, нэгийг нь төрийн алба, нөгөөг нь улс төрийн албан тушаал маягаар томилох зохицуулалт яригдаж байсан ч хуульд өөрчлөлт оруулах, төсөв өөрчлөх зэргээр олон асуудал үүсэх учраас энэ удаад ийм өөрчлөлт хийхгүй гэж шийджээ.
МАН-аас боловсруулсан Засгийн газрын бүтцээр Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлж, гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайдтай, нийт 23 сайдтай байхаар боловсруулжээ.
Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд
1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Тагнуулын ерөнхий газар
Төрийн тусгай хамгаалалтын газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар
2.Монгол Улсын Шадар сайд
Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Төрийн худалдан авах ажиллагааны газар
Монополын эсрэг газар
3.Монгол Улсын Шадар сайд
Онцгой байдлын ерөнхий газар
Бүсчилсэн хөгжил
Стандарт, хэмжил зүйн газар
4.Яамгүй сайд:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга
Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Ерөнхий чиг үүргийн сайд:
5. Эдийн засаг хөгжлийн яам
Шинжлэх ухааны академи
Бодлогын судалгааны хүрээлэн
6.Гадаад харилцааны яам
7. Сангийн яам
Гаалийн ерөнхий газар
Татварын ерөнхий газар
8.Хууль зүй, дотоод хэргийн яам
Цагдаагийн ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Оюуны өмчийн газар
Шүүх шинжилгээний ерөнхий газар
Чиглэлийн яамд:
9. Байгаль орчны яам
Цаг уур, орчны шинжилгээний газар
Усны газар
Ойн газар
10.Батлан хамгаалах яам
Зэвсэгт хүчний жанжин штаб
11.Барилга хот байгуулалтын яам
12.Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар
13.Зам тээврийн хөгжлийн яам
Иргэний нисэхийн ерөнхий газар
14.Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
Соёл урлагийн газар
15.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Ашигт малтмал, газрын тосны газар
Үндэсний геологийн алба
16.Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар
17.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мал эмнэлгийн ерөнхий газар
Жижиг, дунд үйлдвэрийн газар
18.Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
19.Эрчим хүчний яам
20.Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар