С.Шаарийбууд Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээв.

МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн багш, зөвлөх профессор С.Шаарийбууд Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

19 жилийн өмнө Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав, охиныхоо амийг нэхэж, Малайзын Ерөнхий сайд, түүний зөвлөхийн эсрэг заргалдаж ялсан монгол аав гэдгээр нь олон нийт түүнийг мэдэх билээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn