2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,
-14,812 нь Улаанбаатар хот
-17,541 нь орон нутаг
-Өмнөх оны 3,586 шалгуулагч байгаа ажээ.
Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсан байна.