Ойн баярыг угтан Тэс сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Тэс 100: Түүх, шашин өв соёл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 3-ны 09:00 цагт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд зохион байгуулахаар товлоод байна. Хурлаар Баяд ястны угсаа гарвал, үүх түүх, шашин, зан заншил, соёл уламжлал, зан заншил, аж амьдралын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Увс аймгийн Тэс сум нь Увс аймгийн хойд сумдын нэг бөгөөд баяд ястнууд Тэсийн таван голоо даган аж төрдөг. Гол нуур, булаг шандууд, бургасан ой, тал хээр, элсэн манхан хосолсон өвөрмөц байгалийн тогтоцтой нутаг юм. Тус сумаас урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан байдаг. Тэс үүлдрийн адуугаараа улсдаа алдартай. Мөн хүчтэний өлгий нутаг буюу улсын цолтой хамгийн олон бөхтэй сумдын нэг юм.
Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг хүргэж байна.